2018-07-15

Монгол магтан дуу | Бурханы уур хилэнгийн бэлгэдлийн утга учир | Бурхан бол ариун бөгөөд зөвт


Монгол магтан дуу | Бурханы уур хилэнгийн бэлгэдлийн утга учир | Бурхан бол ариун бөгөөд зөвт

Бурханы дархан чанар, ариун байдлыг сорих үед,
Өмнө нь хүний нүдэнд үзээгүйгээр, зөвт хүч боогдоход,
Энэ үед Бурхан уур хилэнгээ илгээх болно.
Энэ үед Бурхан уур хилэнгээ илгээх болно.
Бурханы мөн чанараас болоод,
Дэлхий дээр Түүнтэй тэмцэх, эсэргүүцэх бүх хүч нь
хорон муу, шударга бус байна.
Тэд бүгд Сатанаас ирнэ, Сатанд хамаарна.
Бурхан зөвт, гэрэл гэгээтэй, ариун тул,
Бүх хорон муу, ялзармал Сатаны зүйлс нь
тэндээс үгүй болно.
Энэ бүгд Бурхан уур хилэнгээ илгээхэд хэрэгжинэ.
Энэ бүгд Бурхан уур хилэнгээ илгээхэд хэрэгжинэ.
Бүх хорон муу хүч нь
Бурхан уур хилэнгээ илгээхэд зогсоно.
Бурхан уур хилэнгээ илгээхэд
хүнд хөнөөл учруулдаг гэм нүглүүд нь зогсоно.
Бүх дайсны хүчнүүд илэрхий болж,
тусгаарлагдаж, хараагдана.
Бурхан уур хилэнгээ илгээхэд
Сатаны туслагчид шийтгэгдэж, үндсээрээ таслагдана.

2018-07-14

Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу гэсэн үг вэ?


Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу гэсэн үг вэ?

Бурханд итгэнэ гэдэг нь Библид итгэнэ гэсэн үг, Эзэний төлөө хичээнгүйлэн ажиллах нь Бурханд бодитоор итгэж буй хэрэг гэж олон хүн итгэдэг. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу болохыг нэвт шувт ойлгож чадах хүн шашны ертөнцөд байхгүй. Төгс Хүчит Бурхан, “‘Бурханд итгэх итгэл’ гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос)

Санал болгож буй видео: Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

2018-07-12

Бурхан бол бидний бат цамхаг. Бурхан бол бидний хоргодох газар.



Эзэн Есүс Библид ингэж зөгнөсөн байдаг: “Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. Ноа бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба үер болж, тэднийг бүгдийг нь устгажээ. Лотын өдрүүдэд ч мөн үүнтэй адил байсан: тэд идэж, ууж, худалдан авч, худалдаж, тарьж, барьж байгуулж байсан: Харин Лотыг Содомоос гарсан тэр өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь устгав. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч гэсэн ийм байх болно.” Библи · Лук   17:26-30

2018-07-11

Христийн сүмийн магтан дуу | Бурхан хүнийг аврахдаа бүрэн төгс аврах болно | Бурханы жинхэнэ хайр


Бурхан хүнийг аврахдаа бүрэн төгс аврах болно

Бурхан хүнийг бүтээсэн тул, хүнийг удирддаг,
Тэр хүний хувь заяанд хариуцлага хүлээх ёстой,
Энэ бол Бүтээгч Эзэний хийдэг ажил билээ.
Байлдан дагуулах ажил нь
Хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар хийгддэг ч
Эцэстээ Бурханы хүнд бэлтгэсэн
зохист газар нь аваачина.
Бурхан хүний төлөө ажилладаг учир
хүн хүрэх газартай болж,
Хувь тавилан нь баталгааждаг,
хувь тавилан нь баталгааждаг.
Бурхан хүнийг бүтээсэн тул түүнийг хөтлөх болно;
Тэр хүнийг аврахдаа бүрэн төгс аварч, олж авах болно;
Тэр хүнийг хөтөлдөг тул
түүнийг хүрэх газар нь аваачна.
Тэр хүнийг аврахдаа бүрэн төгс аварч, олж авах болно.