2018-06-22

Хөгжимт баримтат кино | Бүхнийг захирагч нэгэн


Өргөн уудам орчлон ертөнц даяар тэнгэрийн бүх эрхэс өөр өөрсдийн тойрог замаар маш нарийн шилжин хөдөлдөг. Тэнгэрийн доор уулс, гол, нуур бүгд өөрсдийн гэсэн хил хязгаартай бөгөөд амийн хуулийн дагуу бүх бүтээл дөрвөн улирлын туршид амьдарч, нөхөн үржиж байдаг... Энэ нь ч бас маш нарийн загварчлагдсан—энэ бүхнийг захирч, зохицуулж байгаа Хүчит Нэгэн байдаг уу? 

Энэ дэлхийд дуугаа хадаан ирснээсээ хойш бид амьдралдаа өөр өөр үүрэг роль гүйцэтгэж эхэлсэн. Бид төрөлтөөс эхлээд өтөл нас хүртэл, өвчнөөс үхэл хүртэл нүүдэллэдэг, баяр хөөр, гуниг зовлонгийн хооронд бэдрэн явдаг... Хүн төрөлхтөн үнэхээр хаанаас ирдэг юм бэ, мөн бид үнэндээ хаашаа явах юм бэ? Бидний хувь заяаг хэн захирч байна вэ? 

Эрт цаг үеэс өнөөг хүртэл түүхийн урсгалд агуу улс үндэстнүүд үүсэж, гүрэн улсууд гарч ирж, үгүй болж, улс орон болон ард түмэн цэцэглэн мандаж, устан мөхсөн билээ...Байгалийн хуулийн нэгэн адилаар хүн төрөлхтний хөгжлийн хуулиуд цаглашгүй их нууцыг агуулдаг. Та тэдгээрийн хариултыг мэдэхийг хүсэж байна уу?

 “Бүхнийг Захирагч Нэгэн” хэмээх баримтат кино нь энэ бүхний уг үндсийг мэдэж, энэ бүх нууцыг тайлахад таныг залж чиглүүлэх болно! 

2018-06-21

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн. Цаашилбал, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн архитектур нь Бурхан байсан. Зөвхөн Бурхан хүн төрөлхтнийг тайтгаруулж, зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй анхаарал тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй нь Бурханы зохицуулгаас бас салшгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, гүрний сэргэн мандалт, доройтол нь Бурханы зохицуулганы дагуу явагддаг гэдэгт эргэлзээгүйгээр итгэж байгаа биз ээ. Бурхан л ганцаараа улс, үндэстний хувь тавиланг мэддэг ба Бурхан ганцаараа хүн төрөлхтний амьдралын үйл явцыг зохицуулдаг. Хэрвээ хүн төрөлхтөн, улс гүрнүүд сайн сайхан хувь заяаг өөрсдөдөө хүсэж байгаа бол хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, улайх ёстой, эс бөгөөс хүмүүсийн хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.”

2018-06-20

Магтан дуу | Зөвхөн ариусгагдсан нэгэн амралтанд орох болно



 Нэг өдөр ажилд гарч үнэхээр ядарлаа, гэрлээр дүүрсэн нэг дууг тандаа хуваалцъя. 

        Зөвхөн ариусгагдсан нэгэн амралтанд орох болно

Ирээдүйн хүн төрөлхтөн,
Адам, Ева хоёрын удам,
Сатаны эзэмшилд удаан амьдрахгүй,
Харин аврагдаж, цэвэрлэгдсэн удам болно.
Энэ бол шүүгдэж, гэсгээгдсэн хүн төрөлхтөн,
Ариуссан хүн төрөлхтөн.
Тэд өвөг дээдсээсээ өөр,
Адам, Евагийн үеэс өөр,
Бүхэлдээ өөр, шинэ үеийнхэн байх болно.
Сатаны завхруулсан хүмүүсээс сонгогдоод
Бурханы эцсийн шүүлтэнд зогсоно.
Үлдсэн сүүлчийн хүмүүс Бурхантай хамт
Сүүлчийн амралтанд орох болно.
Сүүлчийн амралтанд орох болно.

2018-06-19

Христийн сүмийн кино “Хот нуран унана”


Чэн Хуйжи бол Хятад дахь гэр чуулганы хамтран зүтгэгч. Олон жилийн турш Эзэнд итгэсэн бөгөөд мятаршгүй урам зоригтойгоор Эзэний төлөө ажилласан юм. Тэр чуулганы төлөө ихээхэн хариуцлага үүрдэг ба ах эгч нараа өрөвдөн хайрладаг. Чуулган нь өдөр ирэх тусам улам эзгүйрэхийн хэрээр түүний чуулган дахь хорон муу явдал улам ихсэх болсон байна. Чуулган үйлдвэр ажиллуулах хэрэгтэй хэмээн пастор нь идэвхтэйгээр санал болгож, дагагчдыг эд баялгийн зам руу хөтөлсөн бөгөөд Хятадын Коммунист засгийн газрын тусламжийг авахын тулд Гурван Бие Чуулганд нэгдэхээр тэднийг уруу татав. Энэ нь ширүүн маргаан дэгдээлээ.