2018-06-21

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн. Цаашилбал, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн архитектур нь Бурхан байсан. Зөвхөн Бурхан хүн төрөлхтнийг тайтгаруулж, зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй анхаарал тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй нь Бурханы зохицуулгаас бас салшгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, гүрний сэргэн мандалт, доройтол нь Бурханы зохицуулганы дагуу явагддаг гэдэгт эргэлзээгүйгээр итгэж байгаа биз ээ. Бурхан л ганцаараа улс, үндэстний хувь тавиланг мэддэг ба Бурхан ганцаараа хүн төрөлхтний амьдралын үйл явцыг зохицуулдаг. Хэрвээ хүн төрөлхтөн, улс гүрнүүд сайн сайхан хувь заяаг өөрсдөдөө хүсэж байгаа бол хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, улайх ёстой, эс бөгөөс хүмүүсийн хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.”

2018-06-20

Магтан дуу | Зөвхөн ариусгагдсан нэгэн амралтанд орох болно



 Нэг өдөр ажилд гарч үнэхээр ядарлаа, гэрлээр дүүрсэн нэг дууг тандаа хуваалцъя. 

        Зөвхөн ариусгагдсан нэгэн амралтанд орох болно

Ирээдүйн хүн төрөлхтөн,
Адам, Ева хоёрын удам,
Сатаны эзэмшилд удаан амьдрахгүй,
Харин аврагдаж, цэвэрлэгдсэн удам болно.
Энэ бол шүүгдэж, гэсгээгдсэн хүн төрөлхтөн,
Ариуссан хүн төрөлхтөн.
Тэд өвөг дээдсээсээ өөр,
Адам, Евагийн үеэс өөр,
Бүхэлдээ өөр, шинэ үеийнхэн байх болно.
Сатаны завхруулсан хүмүүсээс сонгогдоод
Бурханы эцсийн шүүлтэнд зогсоно.
Үлдсэн сүүлчийн хүмүүс Бурхантай хамт
Сүүлчийн амралтанд орох болно.
Сүүлчийн амралтанд орох болно.

2018-06-19

Христийн сүмийн кино “Хот нуран унана”


Чэн Хуйжи бол Хятад дахь гэр чуулганы хамтран зүтгэгч. Олон жилийн турш Эзэнд итгэсэн бөгөөд мятаршгүй урам зоригтойгоор Эзэний төлөө ажилласан юм. Тэр чуулганы төлөө ихээхэн хариуцлага үүрдэг ба ах эгч нараа өрөвдөн хайрладаг. Чуулган нь өдөр ирэх тусам улам эзгүйрэхийн хэрээр түүний чуулган дахь хорон муу явдал улам ихсэх болсон байна. Чуулган үйлдвэр ажиллуулах хэрэгтэй хэмээн пастор нь идэвхтэйгээр санал болгож, дагагчдыг эд баялгийн зам руу хөтөлсөн бөгөөд Хятадын Коммунист засгийн газрын тусламжийг авахын тулд Гурван Бие Чуулганд нэгдэхээр тэднийг уруу татав. Энэ нь ширүүн маргаан дэгдээлээ. 

2018-06-18

Эзэн хятадад байна | “Гэр бүл дэх улааны суртал” | Эзэн бол миний найдвар


Жэн И бол Христэд итгэгч. АНУ-д ажиллаж байхдаа тэр ХКН-ын засгийн газар Зүүний Аянгыг харгис хэрцгийгээр хавчин олон Христэд итгэгчдийг баривчилж буйг сонсоод “ХКН бол Бурхангүй үзэлтэй, Бурханд хамгийн их тэрсэлдэг сатаны дэглэм. ХКН-ын хатуу ширүүн хавчлага, дарлалд өртсөн ч Зүүний Аянга улам л хөгжин цэцэглэх юм. Энэ нь үнэн зам байх тун боломжтой” хэмээн эргэцүүлэн боджээ. Иймээс тэр Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайтад орж Зүүний Аянгыг судалж эхэлсэн байна. Тэр Төгс Хүчит Бурханы үг үнэн бөгөөд Бурханы дуу хоолой болохыг олж мэдсэн юм. Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэж тэр тодорхойлсон. Иймээс тэр эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эргэлзээгүй хүлээн авчээ. Дөрвөн жилийн дараа Жэн И Хятадад буцан ирээд эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг сонины сэтгүүлч дүү Жэн Руйд дамжуусан.