2018-06-07

Христийн чуулганы магтан дуу | Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ?


Энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн мөчөөсөө
Чи үүргээ гүйцэтгэж эхлэдэг.
Бурханы тосолгоо хийгээд төлөвлөгөөгөөр
Чи үүргээ хүлээн авч,
Амьдралын аян замаа эхэлдэг.
Чамд ямар ч далд шалтгаан байсан
Аян зам чинь ямар ч байсан
Тэнгэрт буй зохион байгуулалт болон зохицуулалтаас
Хэн ч зугтаж чадахгүй.
Хэн ч хувь тавилангаа хянаж чадахгүй.
Зөвхөн бүхнийг захирагч Нэгэн л 
ийм ажил хийх чадвартай.

2018-06-03

Христийн чуулганы магтан дуу | “Юу ч Бурханы ажилд саад болж чадахгүй”


“Юу ч Бурханы ажилд саад болж чадахгүй” 
Бурхан Абрахамд хүүтэй болно гэж амлалт өгөхөд,
тэр үүнийг боломжгүй гэж, доог тохуу гэж боджээ.
Хүн юуг үйлдэж бодох нь Бурханд хамаагүй юм.
Бүгд Бурханы цаг хугацаа 
төлөвлөгөөний дагуу урагшилдаг нь 
        Түүний ажлын дүрэм юм.

2018-06-02

Христийн сүмийн магтан дуу | “Хайрт минь, намайг хүлээгээч” | Нэгэн Христ итгэгчийн зүрх сэтгэлийн дуу



Моддын дээгүүр саран намуухан хөвнө
Моддын дээгүүр саран намуухан хөвнө
Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ
Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?
Оо Хайрт минь Та хаана байна вэ?

2018-05-31

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?


     Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханы хүсэл болоод ажил нь тэнгэр, газар болон бүх зүйлсийн бүтээл шиг энгийн биш гэдгийг та нар харах ёстой. Учир нь, өнөөдрийн ажил нь завхарсан хүмүүсийг, тун мэдрэмжгүй болсон хүмүүсийг өөрчлөх ба бүтээгдсэнийхээ дараа Сатаны нөлөөнд орсон хүмүүсийг ариусгах болохоос биш, Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бүтээх эсвэл бүх төрлийн ургамал, амьтныг бүтээх биш юм. Түүний одоогийн ажил нь, Сатанаар бузарлагдсан бүхнийг ариун болгох бөгөөд ингэснээр тэд дахин сэргэж, Түүний эзэмшил болж, Түүний алдар суу болох юм. Тийм ажил бол тэнгэр, газар болоод бүх зүйлийн бүтээл ямар байх тухай хүний төсөөлдөг шиг энгийн биш, мөн энэ нь, хүний төсөөлдөг шигээр Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажилтай адил биш юм. Үүний оронд, энэ нь хүнийг хувиргаж, сөрөг зүйлийг нь эерэг болгож, Өөрт нь харьяалагдахгүй байсан хүнийг Өөрийн эзэмшилдээ авах явдал юм. ”