2018-03-19

Бурханы бүх үг Библид байдаг бөгөөд Библиэс гадна буй юу ч Бурханы илчлэлийг эсвэл үгийг агуулдаггүй гэж бидэнд санагддаг. Ийм төрлийн мэдэгдэл яагаад буруу вэ?



Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Түүнчлэн Есүсийн хийсэн бусад олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог. ”(Иохан 21: 25). 

2018-03-18

Яагаад Төгс Хүчит Бурханд итгэж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснөөр л аврагдах боломжтой байдаг юм бэ?



Бурханаас ирсэн хариулт:

Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг.

2018-03-17

Эргэн ирэх үедээ Есүс яг ямар ажил хийх вэ

Эргэн ирэх үедээ Есүс яг ямар ажил хийх вэ

Бурханаас ирсэн хариулт:

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Тэр Нигүүлслийн эрин үеийг авчирсан бөгөөд Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махан биетэй болсон ба энэ удаа махан биетэй болохдоо Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс нь Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөх ба Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно.

2018-03-16

Эзэн Есүс, эргэн ирэх болно гэдгээ хэлсэн, тэгвэл Тэр ямар байдлаар ирэх вэ?

Эзэн Есүс, эргэн ирэх болно гэдгээ хэлсэн, тэгвэл Тэр ямар байдлаар ирэх вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг.