2017-10-13

Төгс Xүчит Бурханы Чуулган | Петрийн амьдралын тухайд


Петр бол Бурханы хүн төрөлтхтөнд танилцуулсан үлгэр дуурайл бөгөөд тэр бол алдартай хүн юм. Яагаад тийм эгэл хүн Бурханаар үлгэр дуурайл болгогдож, хожмын үеийнхнээр магтагдсан бэ? Мэдээж энэ нь Бурханыг гэсэн түүний хайрын илэрхийлэл болон шийдэмгий зантай салшгүй холбоотой гэдгийг дурдахын ч хэрэггүй. Петрийн Бурханыг гэсэн хайрын зүрх сэтгэл хаана илэрхийлэгдэж байсан болон түүний насан туршийн дадлага туршлага үнэндээ яг ямар байсан тухайд гэвэл тухайн үеийн Петрийг харахын тулд бид Нигүүлслийн эрин үе рүү буцан очиж, тэр үеийн ёс заншлыг дахин нэг харах учиртай.

2017-10-11

Төгс Xүчит Бурханы Чуулган | Тав дахь айлдвар


Миний Сүнс дуу хоолойгоо дамжуулах үед энэ нь Миний бүхий л зан чанарыг илэрхийлдэг. Та нар үүнийг тодорхой мэдэж байна уу? Энэ зүйл дээр тодорхой бус байна гэдэг нь Намайг шууд эсэргүүцэхтэй адилхан. Энд орших ач холбогдлыг та нар үнэхээр ойлгосон уу? Та нарын төлөө Би хэчнээн их хүчин чармайлт, хэчнээн их энерги зориулсныг та нар үнэхээр мэдэх үү? Та нар өөрсдийн хийсэн зүйлээ Миний өмнө илчилж үнэхээр зүрхэлнэ гэж үү? 

2017-10-09

Төгс Xүчит Бурханы үг
 | Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой

Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой

Практик Бурханы талаар чи юу мэдэх хэрэгтэй вэ? Практик Бурханыг Сүнс, Хүн болон Үг бий болгодог бөгөөд энэ бол практик Бурханы жинхэнэ утга учир юм. Хэрэв чи зөвхөн энэ Хүнийг мэддэг бол–хэрэв чи тэр Хүний зан чанар болон зуршлуудыг мэддэг хэдий ч–Сүнсний ажлын талаар мэдэхгүй эсвэл Сүнс бие махбодонд юу хийдгийг мэдэхгүйгээр зөвхөн Сүнс, Үгэнд анхаарал хандуулж, практик Бурханы доторх Бурханы Сүнсний ажлыг мэдэхгүйгээр зөвхөн Сүнсний өмнө залбирч байгаа нь чи практик Бурханыг мэдэхгүй байгааг баталж байгаа хэрэг. Практик Бурханы талаарх мэдлэг нь Түүний үгийг мэдэж, туршлагажих, Ариун Сүнсний ажлын дүрэм журам, зарчмууд болон Бурханы Сүнс махан биед хэрхэн ажилладгийг ойлгохоос бүрддэг. Иймд, махан бие дэх Бурханы бүх үйлдэл нь Сүнсээр удирдагддаг бөгөөд Түүний хэлсэн үгс бүгд Сүнсний шууд илэрхийлэл юм гэдгийг мэдэхийг мөн энэ нь агуулдаг. Тиймээс, хэрэв практик Бурханыг мэдэхийг хүсвэл чи эхлээд Бурхан хүн чанар болоод бурханлаг чанараар хэрхэн ажилладгийг мэдэх хэрэгтэй; энэ нь эргээд, хүн бүхэнтэй холбоотой Сүнсний илэрхийлэлтэй хамаатай юм.