2018-08-31

Магтан дуу 2018 | Хүн төрөлхтөн зөвхөн Бурханыг шүтэн мөргөснөөр сайн хувь заяатай байна


Хүн төрөлхтөн зөвхөн Бурханыг шүтэн мөргөснөөр сайн хувь заяатай байна

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн. 
Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн.
Тэр эртний Грекийн соёл, 
хүний соёл иргэншлийн зохион бүтээгч билээ.
Зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтнийг 
тайвшруулдаг, тайвшруулдаг.
Зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд 
өдөр, шөнөгүй санаа тавьдаг.
Хүний хөгжил ба дэвшил нь Бурханы эрх мэдлээс,
Бурханы дээд эрх мэдлээс салшгүй билээ.
Хүн төрөлхтний түүх ба ирээдүй нь 
Бурханы төлөвлөгөөнөөс,
Бурханы төлөвлөгөөнөөс тусгаарлашгүй билээ.

2018-08-29

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Нэгдүгээр Хэсэг)


Хүмүүсийн дундах Бурханы ажлыг хүнээс салгах аргагүй, учир нь хүн энэ ажлын бай бөгөөд, Бурханы бүтээл дотроос Бурханд гэрчлэл хийж чадах цорын ганц бүтээл юм. Хүний амьдрал болон хүний бүх үйл ажиллагааг Бурханаас салгах аргагүй, бүгд Бурханы гарт захирагддаг бөгөөд ямар ч хүн Бурханаас тусгаар орших боломжгүй гэж хэлж болох юм. Энэ үнэн тул үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

2018-08-28

Христийн сүмийн кино | Аюулт мэдлэггүй байдал | Яаж мэдлэггүй байдлаас салж Эзэнийг угтан авах бэ !


(Монгол хэлээр) | Христийн сүмийн кино | Аюулт мэдлэггүй байдал | Яаж мэдлэггүй байдлаас салж Эзэнийг угтан авах бэ !

Жэн Му’энь бол АНУ дахь Хятад Христийн чуулганы хамтран зүтгэгч бөгөөд Эзэнд олон жил итгэн, Эзэний төлөө урам зориг дүүрэн ажиллаж, зарлагаддаг. Нэгэн өдөр авга эгч нь түүнд, эцсийн өдрүүдэд Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, хүнийг шүүн ариусгах ажил хийхээр эргэн ирсэн тухай гэрчлэхэд тэрээр ихэд догдолно. Төгс Хүчит Бурханы үгийг уншин, Төгс Хүчит Бурханы Чуулганы кино болон видео бичлэгүүдийг үзээд, Жэн Му’энийн зүрх сэтгэл Төгс Хүчит Бурханы үгс үнэн бөгөөд Төгс Хүчит Бурхан нь Эзэн Есүсийн эргэн ирэлт байж тун магадгүйг баталгаажуулж, улмаар тэр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ах эгч нарынхаа хамтаар судалж эхэлнэ. Гэвч түүний чуулганы удирдагч, Ма пастор үүнийг мэдээд, Жэн Му’энийг саатуулж, зогсоохоор ахин дахин оролдоно. 

2018-08-27

Шившлэгээс чөлөөлөгд | Эзэний хаан ширээний өмнө өргөгдөх (монгол хэлээр)


Фү Жинхуа бол Хятадын гэр чуулганы ахлагч юм. Бусад Христэд итгэгчдийн нэгэн адил тэрээр өөрийгөө Эзэнд бүрэн зоруулсан бөгөөд Түүний төлөө бүх хүчээ дайчлан ажилласан. Ялангуяа тэр өөртөө итгэлтэй байж өөрийгөө Эзэнийг чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн байх ёстой гэж бодсон. Олон жилийн турш Эзэнийг дагаж байгаа тэрээр Библи нь Бурханаас гаралтай бөгөөд Библийн бүх үг Бурханы үг гэж чин зүрх сэтгэлээсээ итгэсэн байсан. Тиймээс ч тэр Эзэнд итгэх нь Библид итгэхтэй агаар нэг гэж үзсэн. Тэрээр Библиэс хол байдаг хүмүүс Эзэний дагагчид гэж дуудагдах ёсгүй гэж бодсон.

2018-08-26

Христийн сүмийн кино “Бурханд итгэх итгэл” Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь (Монгол хэлээр)


Ю Конгуан Төгс Хүчит Бурханы Чуулганд сайн мэдээг тунхагладаг. Түүнийг ийнхүү сайн мэдээг тунхаглах зуур, Хятадын Коммунист намын засгийн газраас түүнийг мөрджээ. Тэр уул руу зугтаж, ингэх замд нь Жэн Шун гэгч орон нутгийн гэр чуулганы хамтран зүтгэгч түүнд тусална. Анх уулзахад л олон жилийн өмнөөс нэг нэгнээ мэдэх юм шиг тэр хоёр санагддаг. Жэн Шун хамтран зүтгэгч нартайгаа уулзаж цугладаг сүрлэн овоохойдоо Ю Конгуаныг аваачжээ. Тэнд Жэн Шун болон түүний хамтран зүтгэгч нарын дунд Бурханд итгэгч хүн эрх мэдэлтнүүдийг дагах ёстой эсэх талаар хэлэлцдэг. Ю Конгуан энэ талаар тэдэнд нөхөрлөл хийж, тэдний дундах эргэлзээг тайлна. Ю Конгуаны нөхөрлөл тэдэнд маш их тус хүргэж, тэд бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эрж хайн, судалж эхэлдэг. Гэтэл чуулганы ахлагч Сун, Ю Конгуаныг Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгч гэдгийг мэдсэн даруйдаа, чуулганыг битүүмжилж жинхэнэ замыг эрж хайх гэсэн дагалдагч нарт саад хийх бүх аргыг замыг сүвэгчилдэг. Сун, Ю Конгуаныг нэгд нэггүй эрж хайн, Юг цагдаа нарт мэдээлж, баривчлахын тулд дагалдагч нараа хүртэл дайчилдаг.

2018-08-25

Төгс Xүчит Бурханы үг
 | Цор ганц Бурхан Өөрөө IX

Төгс Xүчит Бурханы үг
, Цор ганц Бурхан Өөрөө IX

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (III)

Өнгөрсөн цаг хугацаанд бид Бурханыг мэдэх талаар олон зүйл ярьсан бол саяхан бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдвээр маш чухал зүйлийг ярьсан. Өнгөрсөн удаа бид Бурхан хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн амьд орших орчин нөхцөлийн цөөн хэдэн талуудын тухай болон Бурхан хүмүүст амьдрахад нь шаардлагатай бүх төрлийн амин зуулгыг бэлтгэдэг тухай ярилцсан. Үнэн хэрэгтээ Бурханы хийдэг зүйл бол зөвхөн хүмүүсийн амьд орших орчинг бэлтгэх юмуу эсвэл тэдний өдөр тутмын амин зуулгыг бэлтгэх биш юм. Харин хүмүүсийн амьдрах чадвар болон хүн төрөлхтний амьдралын төлөө хийгдэх асар их хэмжээний нууцлаг, зайлшгүй ажлуудтай холбоотой янз бүрийн зүйлсийг хийж бүтээх юм.

2018-08-24

Төгс Xүчит Бурханы үг
 | Цор ганц Бурхан Өөрөө X

Төгс Xүчит Бурханы үг
 | Цор ганц Бурхан Өөрөө X

Бурхан бол бүх зүйлийн амийн эх булаг (IV)

Өнөөдөр бид онцгой сэдвийн талаар хуваалцах гэж байна. Та нар бүгдээрээ, хүн тус бүр хоёр гол зүйлийг мэдэж, биеэрээ үзэж, ойлгох хэрэгтэй. Энэ хоёр зүйл нь юу вэ? Эхнийх нь хүмүүсийн хувийн амийн оролт, удаах нь Бурханыг мэдэх хэрэг юм. Өнөөдөр Би та нарт сонголт өгье: Нэгийг нь сонго. Та нар хүмүүсийн хувийн амийн туршлагатай холбоотой сэдвийн талаар сонсохыг хүсэж байна уу эсвэл Бурхан Түүнийг мэдэх тухай сонсохыг хүсэж байна уу? Мөн Би та нарт яагаад ийм сонголт өгч байна вэ? Яагаад гэвэл өнөөдөр Би Бурханыг мэдэх талаар зарим шинэ зүйлсийг хуваалцах бодолтой байна.

2018-08-21

Христийн чуулганы магтан дуу 2018 | Бурханы хайрыг ямар ч бүтээгдсэн зүйл эзэмшдэггүй


Бурханы хайрыг ямар ч бүтээгдсэн зүйл эзэмшдэггүй

Бурханы үг амиар дүүрэн бөгөөд, 
бидний алхах ёстой замыг, 
үнэний тухай ойлголтыг өгдөг.
Бид Түүний үгэнд татагдаж,
Түүний дууны өнгө, хэлбэрт анхаарч эхэлнэ.
Мөн бид энэхүү энгийн хүний дотоод дуу хоолойнд,
өөрийн санаагаар анхаарна.

2018-08-20

Христийн сүмийн шинэ магтан дуу | “Би Бурханыг дагахаар шийдсэн” | Эзэн бол миний тусламж


“Би Бурханыг дагахаар шийдсэн” | Эзэн бол миний тусламж

Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон.
Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг.
Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан.
(хувцсаа нулимсаараа норгоно).
Хорвоо нүүрээ буруулж, хайртай бүхэн минь алслав.
Өдөр болгон хэсүүчилж амрах газар үл олдоно.
Эрх чөлөө нь хуурамч, хуваалцах боломжгүй хүний эрх.
Сатаны гүн үзэн ядалт! 
Христийн  хаанчлах цагийг хүлээнэ!
Энэ харанхуй хорвоод 
амьдралаа гэрэл гэгээтэй болгохыг би хүснэ.
Үнэн, зам, амь болох Христийг дагахаар би шийдлээ.
Энэ харанхуй хорвоод 
амьдралаа гэрэл гэгээтэй болгохыг би хүснэ.
Үнэн, зам, амь болох Христийг дагахаар би шийдлээ.

Христийн сүмийн кино | “Бэрхшээл дундах жаргал” | Бурхан бол миний хүч



        Хань Лу бол Хятадын эх газар дахь Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч юм. Тэр Бурханд 10 гаруй жил итгэж ирсэн бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг туулж мэдэрсэн юм. Тэр зарим үнэнийг ойлгодог бөгөөд зөвхөн эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханаар дамжуулан хүн нүглээсээ чөлөөлөгдөж, утга учиртай амьдрах боломжтой болно гэдгийг мэддэгойлгодог. Тэр Төгс Хүчит Бурханыг дагахын тулд бүхнийг орхисон бөгөөд, газар сайгүй явж эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажлыг гэрчилжээ. Гэвч шашингүйн үзэлт улс төрийн нам болох ХКН-ын засагладаг Хятадад шашин шүтэх эрх чөлөө гэж байдаггүй ажээ. ХКН-ын засгийн газар гэр чуулгануудыг бүр мөсөн хориглох нууц баримт бичгүүд гаргаж, Христэд итгэгчдийг улайран баривчилж, хяхан хавчжээ. Хань Лу болон бусад итгэгчдийг ХКН-ын цагдаа нар ажиглаж, мөрдөн, улмаар баривчилсан байна. ХКН-ын цагдаа нар чуулганы сан хөмрөгийг нь цөлмөх, чуулганы илүү олон удирдагчдыг барих зорилгоор Хань Луг хэрцгийгээр эрүүдэн шүүсэн бөгөөд цуу яриа, төөрөгдлөөр түүний тархийг угаах, гэр бүлийнхнийг нь ашиглан түүнийг буулгаж авах болон бусад жигшүүртэй арга ашиглан Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулахыг оролджээ... Өвдөж, сул дорой байхдаа Хань Лу Бурханд найдаж, Бурханд залбирч, Бурханы үгийн заавраар Сатаны бүх мэхийг ялган таньсан юм. Тэр эрүү шүүлт дор олон байцаалтыг давж, ХКН-ын төрөл бүрийн цуу яриа, төөрөгдлийг хүчирхгээр няцаасан байна. ХКН-ын хяхалт хавчлагын гашуун орчинд гайхамшигтай, цуурайтсан гэрчлэл хийгджээ.


        Санал болгож буй видео: Христийн сүмийн кино | Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн

2018-08-18

Христийн чуулганы магтан дуу | Бурханыг бие махбодтой болоход л Түүний итгэмжит хүн болно


Бурханыг бие махбодтой болоход л Түүний итгэмжит хүн болно

Бурхан зөвхөн Өөрийгөө даруу болгож,
Хүмүүсийн дунд Тэр махбодтой оршиход.
Тэд Түүний итгэмжит хүн,
Тэд Түүний дотно анд болцгоодог.
Махбодтой Бурхан ярьж, ажиллаж,
Хүмүүсийн ертөнцөд амьдран тэдний баяр,
гуниг шаналалыг хуваалцан, хамгаалж удирдана.
Түүний адислал, авралын төлөө тэднийг ариусгадаг.  
Бурхан бол Сүнс, Түүнийг өргөмжлөгдөж, 
ойлгоход хэцүү байх үед Хүн хэрхэн,  
Бурханы итгэмжит хүн болох вэ?   
Бурхан бол Сүнс Түүнийг хүний адил махбодтой болоход, 
Хүмүүс Түүний хүслийг ойлгож, 
Түүгээр авахуулж чадна.

2018-08-15

“Гэртээ ир дээ, миний хүү” | Бурхан онлайн тоглоомд донтсон хүүхдийг аварсан | Монгол хэлээр


    “Гэртээ ир дээ, миний хүү” | Бурхан онлайн тоглоомд донтсон хүүхдийг аварсан | Монгол хэлээр

    Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. Бурханы үгээс тэд хүн төрөлхтний ялзрал, ёс суртахууны доройтлын эх үүсвэр юу болохыг ойлгож авчээ. Тэд хүмүүсийн харанхуй, нүгэлт байдлын үнэнийг олж харж, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг Сатаны ялзруулалт, зовлонгоос чөлөөлж, аварч чадахыг ойлгосон юм. Шингуан зөвхөн Бурханд итгэж, үнэнийг ойлгох хэрэгтэй байсан ба тэгвэл тэр интернетэд донтолтоосоо салж чадах байв. Үүний ачаар, эцэг эх нь Шингуанд сайн мэдээг түгээж, Бурханы үгийг уншихад нь түүнийг хөтөлсөн билээ. Тэд Бурханд залбирч, хүүг нь интернетийн донтолтоос салгаж, аврахыг гуйжээ... Нэлээд тэмцсэний эцэст, Шингуан Бурханд залбирч, Бурханд найдах болсон байна. Бурханы үгийн удирдамж дор тэр интернетийн донтолтоос аажмаар салж, Сатаны ялзруулалт, зовлонгоос өөрийгөө чөлөөлсөн юм. Интернет тоглоом, интернет кафед төөрсөн байсан энэ хүү эцэст нь гэртээ буцан иржээ!



2018-08-14

Христийн сүмийн кино | “Хүсэл тэмүүлэл” | Тэнгэрийн хаанчлалын ирэлт | монгол хэлээр


      Хоёр мянган жилийн өмнө, Эзэн Есүс, “Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх юм” (Иохан 14:2-3) гэж дагалдагчиддаа амласан. Үүнээс болж, үе үеийн итгэгчид, Эзэний амлалт биелээсэй гэж асар их найдан, залбирч, Эзэнийг ирэх үед Эзэнтэй уулзаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөөсөй гэж найдан, залбирсаар ирсэн. Энэ нь бас энэ киноны гол дүр Чэн Шиангуанг-ыг өгүүлдэг. Тэр бол Эзэний ирэлтийг угтан авахын тулд сайн мэдээг түгээж, Эзэнд гэрчлэл хийдэг урам зоригтой эрэн хайгч. Сургууль дахь байр сууринаасаа халагдаж, гэр бүлийн гишүүддээ ойлгогдож чадаагүйг үл хайхран тэр зүрх сэтгэл дэх итгэл найдвараа хэзээ ч хаяагүй. Нэг өдөр цугларалтын үеэр Чэн Шиангуанг Хятадын Коммунист засгийн газарт баривчлагдаж, шоронд хоригдсон. Бурханы гайхалтай дүрэм журам, зохицуулалтан дор тэр, Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч Жао Жимингтэй учирсан юм. Жао Жиминг түүнд эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт болон ажлын талаар гэрчлэл хийж, Эзэний эргэн ирэлтийн төлөө найдаж, залбирч байсан олон жилийн үзэл, төсөөллийг шийдвэрлэжээ. Шоронгоос гарсны дараа Чэн Шиангуанг, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг шалган шинжлэхэд ах эгч нараа удирдлаа. Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх гэдэг нь юу болох, хаанчлал үнэхээр газар дээр эсвэл тэнгэрт байгаа эсэх, хүмүүс Эзэний ирэлтийг хэрхэн угтан авах ёстой гэх мэт зүйлийг эцэстээ хүн бүхэн ойлгож авсан билээ…

2018-08-12

Шинэ магтан дуу | Бурхан илүү олон хүн Түүний авралыг аваасай гэж хүсдэг


Бурхан илүү олон хүн Түүний авралыг аваасай гэж хүсдэг

Хүмүүс Бурханы үг болон ажилтай нүүр тулахаараа
Тэр чухал үгсийг гэгээн зүрхээр
Илүү анхааралтай судлана гэж Бурхан найддаг.
Шийтгэгдсэн нэгний мөрийг бүү дага.
Үнэний замыг тодорхой мэддэг ч санаатайгаар урван,
Нүглийн тахилаа алдсан Паул шиг битгий бай.
Түүний шинэ ажлыг зөвшөөр, 
Түүний өгсөн үнэнийг хүлээн ав.
Тэгвэл чи Бурханы авралыг авч чадна!

2018-08-10

Бурханы агуу хайр | “Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна”


Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна

Зөвхөн Бүтээгч тасрашгүй өршөөл, хайраа
хүн төрөлxтөнтэй xуваалцдаг.
Зөвхөн тэр Өөрийн бүх бүтээлүүдээ энэрдэг,
Тэр үнэхээр Нэгэн билээ.
Түүний бодол бүр нь үргэлж
хүн төрөлxтний төлөө байдаг.
Түүний сэтгэл хөдлөл бүр нь
тэдний оршин тогтнолтой xолбоотой.
Тэр ямагт яаран аялж
Өөрийн амийн мөч бүрээ Тэр үүнд зориулан
Өөрийн амийн хором бүрээ Тэр үггүй бүхэнд өргөнө.
Тэр хэн болох, түүнд байгаа бүгдээрээ
бүх хүн төрөлхтний төлөө юм.
Энэ бүгд хүн төрөлxтний төлөө
Тэр зүрхнийхээ гүнд хүмүүсийн үйлийг мэдэрдэг.

2018-08-09

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм” | монгол хэлээр




      Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэлбэр дүрс, бүтцийн хувьд ямар ч ялгаатай байсан бүх бүтээлийн хувьд амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг. Чи ямар ч төрлийн амьд амьтан байсан бай Бурханы тогтоож өгсөн амийн замаас хазайж чадахгүй. Ямар ч тохиолдолд Миний хүсэж байгаа бүхэн бол, хүн яаж ч чармайн тэмцэх нь хамаагүй Бурханы анхаарал халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хүлээн авах учиртай байсан бүхнээ хүлээн авч чадахгүй гэдгийг ойлгох явдал юм. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдралын үнэ цэнийн мэдрэмжээ алддаг ба амийн зорилгын талаарх мэдрэмжээ алддаг.”

       Танд таалагдаж магадгүй:
Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан” | Аврагч Эзэний эргэн ирэлтийг угтан аваара

2018-08-08

Христийн сүмийн магтан дуу | Бурхан хүнд бүх найдвараа тавьдаг | Бурханы хайраар бялхам



Бурхан хүнд бүх найдвараа тавьдаг

Эхнээсээ өнөөг хүртэл,
Зөвхөн хүн л Бурхантай ярилцах боломжтой байсан.
Бурханы бүтээл дундаас,
Зөвхөн хүн л Бурхантай ярилцах боломжтой.
Хүнд сонсох чих, харах нүд бий;
Хүнд бодол санаа, хэл яриа, чөлөөт хүсэл бий.
Бурханы яриаг сонсч, 
Бурханы хүслийг ойлгоход шаардлагатай,
Бурханы даалгаврыг хүлээн авах, 
Бурханаас ирсэн даалгаврыг хүлээн авах
Бүх чадвар хүнд бий.
Тиймээс Бурхан хүнд бүх найдвараа тавьдаг.
Тэр хүнийг Өөртэйгээ ижил зүрх, оюунтай,
Өөртэй нь хамт алхаж чадах
Анд найзаа болгохыг хүсдэг.

2018-08-06

Христийн сүмийн магтан дуу | Байлдан дагуулах ажлын дотоод утга учир | Их Эзэний минь агуу аврал


Байлдан дагуулах ажлын дотоод утга учир


Байлдан дагуулахын дотоод утга учир нь
Бүтээгч рүү эргэн очиж,
Хүн Сатнаас нүүр буруулж, 
Бурхан руу Бүрэн дүүрэн эргэхийн төлөө билээ
Энэ бол хүний бүрэн аврал билээ 
байлдан дагуулалт бол эцсийн тулаан
Энэ бол Бурханы 
ялгуусан төлөвлөгөөний сүүлчийн үе шат
Үүнгүйгээр ямар ч хүн аврагдахгүй,
Сатаны эсрэг ямар ч ялалтанд хүрэхгүй,
Хэн ч сайн хүрэх газарт орохгүй.
Хүн төрөлхтөн Сатаны нөлөөнд зовдог.
Тиймээс хүнд аврал авчрахын тулд
эхлээд Сатан ялагдах ёстой

2018-08-04

Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”

Христийн хаанчлал бол халуун дулаан гэр

Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”

Христийн хаанчлал бол миний дулаахан гэр,
энэ нь Бурханы бүх ардад харьяалагддаг.
Христ чуулгануудаар алхаж ярьж,
Бурханы ардуудтай хамт амьдардаг.
Бурханы үгийн шүүлт, гэсгээлт энд бий,
Ариун Сүнсний ажил ч мөн адил.
Бурханы үг биднийг усалж, хангаж, 
хөтөлж, бидний амь өсдөг.
Энэ бол Христийн удирддаг хаанчлал,
энэ бол шударга, зөт ертөнц.

2018-08-02

Христийн сүмийн кино | Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн


       Христийн сүмийн кино | Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн

       Жан Миндао бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хэдэн жил туулсан, зарим үнэнийг ойлгодог, хүний амьдралын жинхэнэ утга учрыг ухаарч ойлгосон нэгэн. Тэрээр бүхнээ орхиж Бурханыг дагаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажил болоод илрэлтийг гэрчлэхээр шийдсэн. Жан Миндао нэг удаа сайн мэдээ түгээж яваад Хятадын Коммунист цагдаа нарт баригдсан бөгөөд цагдаа нар түүнд хүний санаанд багтахааргүй эрүү шүүлт тулгаж, чуулганы удирдагчид болоод санхүүгийн талаарх мэдээллийг авах гэж оролдож байсан удаатай. Жан Миндао Бурханд залбирч, Түүнд найдсан. Тэрээр хүнд бэрх эрүү шүүлт, харгислал, хэрцгий зодуурыг даван туулсан юм. Хятадын Коммунист цагдаа үүнд нь уурсан хорсохын дээр түүнийг зүгээр нэг, энгийн итгэгч биш хэмээн үздэг. Түүнийг Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч гэж үзээд тархийг нь угааж сэнхрүүлэхээр шийддэг. Ингээд Жан Миндаог тархи угааж сэнхрүүлдэг нууц бааз дээр авчирна. 

2018-08-01

Бурханы гайхамшигт аврал | “Гэртээ ир дээ, миний хүү” | Трейлер (Монгол хэлээр)

Гэртээ ир дээ, миний хүү

        Бурханы гайхамшигт аврал | Гэртээ ир дээ, миний хүү | Трейлер (Монгол хэлээр)



    Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. Бурханы үгээс тэд хүн төрөлхтний ялзрал, ёс суртахууны доройтлын эх үүсвэр юу болохыг ойлгож авчээ. Тэд хүмүүсийн харанхуй, нүгэлт байдлын үнэнийг олж харж, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг Сатаны ялзруулалт, зовлонгоос чөлөөлж, аварч чадахыг ойлгосон юм. Шингуан зөвхөн Бурханд итгэж, үнэнийг ойлгох хэрэгтэй байсан ба тэгвэл тэр интернетэд донтолтоосоо салж чадах байв. Үүний ачаар, эцэг эх нь Шингуанд сайн мэдээг түгээж, Бурханы үгийг уншихад нь түүнийг хөтөлсөн билээ. Тэд Бурханд залбирч, хүүг нь интернетийн донтолтоос салгаж, аврахыг гуйжээ... Нэлээд тэмцсэний эцэст, Шингуан Бурханд залбирч, Бурханд найдах болсон байна. Бурханы үгийн удирдамж дор тэр интернетийн донтолтоос аажмаар салж, Сатаны ялзруулалт, зовлонгоос өөрийгөө чөлөөлсөн юм. Интернет тоглоом, интернет кафед төөрсөн байсан энэ хүү эцэст нь гэртээ буцан иржээ!