2019-02-21

Христийн чуулганы магтан дуу “Хаанчлалын эрин үед Бурхан хүнийг үгээр төгс болгодог”


Христийн чуулганы магтан дуу “Хаанчлалын эрин үед Бурхан хүнийг үгээр төгс болгодог” 

Энэ эрин үед Бурхан үүнийг хэрэгжүүлнэ: 
бүгд Түүний үнэнийг хэрэгжүүлж,
Түүний үгийг амьдран харуулж, 
зүрхээрээ Түүнийг хайрлана.
Бурханы үг бол тэдний амийн үндэс.
Тэд бүгд Бурханаас эмээдэг зүрхтэй.
Бурханы үгийг хэрэгжүүлснээр 
тэд Бурхантай хамт хаанчилна.
Зөвхөн Бурханы үг л хүнийг амиар хангадаг.
Түүний үг л хүнд гэрэл авчирч, 
хэрэгжүүлэх замыг заана.
Хаанчлалын эрин үед энэ нь илүү үнэн байна.

2019-02-18

Христийн сүмийн магтан дуу “Бурханы даалгаврыг биелүүлэхийн тулд оюун санаа, биеэ өргөгтүн”


Христийн сүмийн магтан дуу “Бурханы даалгаврыг биелүүлэхийн тулд оюун санаа, биеэ өргөгтүн”

Хүн төрөлхтний хэсэг болохын хувьд,
Христийн үнэнч дагалдагчдын хувьд,
Бидний үүрэг хариуцлага бол
Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулж,
Оюун санаа биеэ өргөх юм.
Бидний бүх оршихуй Бурханаас ирсэн,
Бид Түүний дээд эрхийн ачаар оршдог.
Бидний бүх оршихуй Бурханаас ирсэн,
Бид Түүний дээд эрхийн ачаар оршдог.

2019-02-16

Сайн мэдээний кино “Хаалга тогшиж байна” Эзэн ирэх үедээ яаж хаалга тогших бэ, та мэдэх үү?



  Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс, “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч,‘Хараач, сүйт залуу ирлээ;түүнийг угтан авцгаа’гэлээ”(Матай 25:6). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно”(Илчлэл 3: 20). гэж зөгнөсөн. Сүүлийн хоёр мянган жилийн турш Эзэнд итгэгчид сэрэмжтэй байж, Эзэн хаалгыг нь тогшихыг хүлээж байгаа, тэгвэл Тэр эргэн ирэх үедээ хүн төрөлхний хаалгыг хэрхэн тогших вэ? Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн бөгөөд Тэр эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж байгаа гэж зарим хүмүүс гэрчилсэн. Энэ мэдээ нь бүхий л шашны ертөнцийг доргиосон юм.

2019-02-15

Христийн сүмийн магтан дуу “Чи үүрэг зорилгоо мэдэж байна уу” Бурханы эргэн ирэлтийг гэрчлэх нь


Христийн сүмийн магтан дуу “Чи үүрэг зорилгоо мэдэж байна уу” 

Чи мөрөн дээрээ буй үүрэх ачаа, 
үүрэг даалгавраа мэдэж байна уу?
Чиний үүргээ ухамсарлах түүхэн мэдрэмж 
хаана байна вэ?
Чи хойч үедээ хэрхэн сайн эзэн нь байх вэ?
Чиний эзэн хүний мэдрэмж хүчтэй юу?
Чи бүх юмсын эзэн нь байхыг хэрхэн тайлбарлах вэ?
Энэ нь дэлхий дээрх амьд бүгдийн эзэн юм уу
Эсвэл биет ертөнцийн эзэн юм уу?
Ажлын дараагийн алхмаа хэрхэн төлөвлөж байна вэ?
Чамайг хоньчингоо болгохоор 
хэчнээн хүн хүлээж байгаа вэ?
Чиний даалгавар хүнд биш гэж үү? 
Чиний даалгавар хүнд биш гэж үү?