2018-10-12

Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Тэгэхэд тэр, Өөрийнхөө алдрыг надад харуулаач гэж би Танаас гуйж байна гэв. Тэр... Чи Миний царайг харж чадахгүй: учир нь Намайг хараад, амьд үлдэж чадах хүн байхгүй гэжээ” (Гэтлэл 33:18-20).

  “Ехова Синаи уулан дээр, уулын орой дээр залран буужээ; тэгээд Мосе очив. Ехова Мосед, Бууж очоод хүмүүст тушаа, тэд Еховаг харах гэж дайраад олноороо үхэх вий гэв” (Гэтлэл 19:20-21).

  “Бүх хүмүүс тэнгэрийн дуу, аянга, бүрээн дуу, утаа багширсан уулыг харав: үүнийг харангуутаа хүмүүс айн дагжиж, холхон зогслоо. Тэгээд тэд Мосед, Та бидэнтэй яриач бид сонсъё: харин Бурхан бидэнтэй бүү яриг, эс бөгөөс бид үхнэ гэв” (Гэтлэл 20:18-19).

  “Тэгтэл тэнгэрээс, Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулах болно гэсэн дуу гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод, тэнгэр дуугарлаа гэв: бусад нь, Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэлээ” (Иохан 12:28-29).

2018-10-11

Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?


Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Үг махбод болж, бидний дунд оршин, (бид Түүний алдрыг, Эцгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан) нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

  “Би бол зам, үнэн, амь юм” (Иохан 14:6).

  “Есүс түүнд, Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ” (Иохан 14:9-11).

  “Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

2018-10-10

Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм

Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм


Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

  “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ” (Лук 12:40).

   “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25).

  “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’гэлээ” (Матай 25:6).

  “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

  “Харагтун, Би хулгайч мэт ирнэ. Сэрүүн байж, хувцсаа байлгадаг хүн ерөөлтэй еэ, эс бөгөөс тэр нүцгэн явж, тэд ичгүүрийг нь харах вий” (Илчлэл 16:15).

2018-10-09

Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Хэн түүнийг мухардал руу түлхэв” баримтат кино


  Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Хэн түүнийг мухардал руу түлхэв” баримтат кино

    1949 онд Хятадын төрийн эрхэнд гарснаасаа хойш Хятадын Коммунист Нам (ХКН) шашин шүтлэгийг зогсолтгүй хяхан хавчиж ирсэн юм. Тэд Христэд итгэгчдийг улайран баривчилж, амийг нь хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй номлогчдыг нутгаасаа хөөж, эрхэнд нь халдан, тоо томшгүй олон Библийг хураан авч шатаан, чуулганы барилгуудыг битүүмжилж нураан, гэр чуулгануудыг тэр аяар нь устгахаар оролдож иржээ. Энэхүү баримтат кино нь, Бурханд итгэж, үүргээ биелүүлснийхээ төлөө ХКН-ын цагдаа нарт баривчлагдаж, бүх төрлийн хүнлэг бус эрүү шүүлтэд өртөн, эцэст нь засан хүмүүжүүлэх газарт амиа хорлосон, эх газрын Хятад дахь Христэд итгэгч Гао Юфэний тухай өгүүлнэ. Энэ кино нь, ХКН-ын ёрын муу дэглэм дор баривчлагдсаныхаа дараа Христэд итгэгчдийн туулдаг жигшүүрт хүчирхийлэл, хүнлэг бус хавчлагыг үнэн бодитой дүрсэлсэн бөгөөд Бурханыг үзэн ядаж, Христэд итгэгчдийг хөнөөдөг ХКН-ын чөтгөрийн мөн чанарыг илчилнэ.