Жонг Шин бол Хятадын эх газар дахь нэгэн гэр сүмийн номлогч. Тэр олон жилийн туршид Эзэний итгэгч байсан бөгөөд ХКН-ын баривчилгаа, хавчлагаас болж үргэлж зовдог байсан юм. ХКН-ыг үзэн ядах нь улам гүнзгийрсэн бөгөөд ХКН бол өөрийгөө Бурханы эсрэг тавьдаг Сатаны дэглэм гэдгийг тэр аль хэдийн тодорхой олж харжээ. Сүүлийн жилүүдэд Зүүний Аянгын чуулганыг ХКН-ын засгийн газар болон шашны ертөнц зэрлэгээр буруутган, баривчилж, хавчиж байгааг тэр олж харсан билээ. Гэвч түүний гайхлыг төрүүлсэн зүйл бол Зүүний Аянга ялагдаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ улам бүр цэцэглэж байгаа явдал бөгөөд иймээс Жонг Шин энэ тухай эргэцүүлэн бодож эхэлжээ: Зүүний Аянга нь Эзэний илрэл болон ажил мөн үү?
2018-09-22
2018-09-20
Христийн сүмийн кино “Сүсэг бишрэлийн нууц” Есүс Христ хэрхэн эргэн ирэх вэ? (Монгол хэлээр)
Христийн сүмийн кино “Сүсэг бишрэлийн нууц” Есүс Христ хэрхэн эргэн ирэх вэ?
Лин Бо’энь Хятад дахь гэр чуулганы ахлагч байв. Итгэгч байсан бүх амьдралынхаа туршид Эзэний төлөө зовохдоо тэр бахархалтай байж, Эзэн Есүс Христийн тухай мэдлэг, чадвар дадлыг энэ дэлхий дээрх өөр юунаас ч илүүтэйгээр үнэлдэг байлаа. Нэгэн хувьтай өдөр тэр номлохоор яваад цочирдмоор мэдээ сонсчээ: Эзэн Есүс махбодод эргэн ирсэн ба Тэр бол эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан юм! Лин Бо’энь гайхан сандарлаа. Эзэн эргэн ирэх үедээ үүлэн дунд бууж ирэх ёстой, тэгвэл Тэр яагаад Өөрөө бие махбодтой болж, Өөрийнхөө ажлыг нууцаар хийнэ гэж? Бие махбодтой болсон Бурханы ард ямар нууц нуугдаж байна вэ? Хэрвээ Эзэн үнэхээр эргэн ирсэн бол бид яагаад өргөгдөөгүй юм бэ?… Лин Бо’энь, түүний хамтран ажиллагчид болон Төгс Хүчит Бурханы Чуулганаас ирсэн номлогчдын хооронд ширүүн маргаан дэгдлээ... Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, махбод дахь Бурханы илрэлт гэдгийг тэд эцэстээ ойлгох болов уу?
2018-09-18
Бидэнд зориулан Эзэний бэлдсэн газар хаана байдаг вэ? (Монгол хэлээр)
Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс, “Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх юм” (Иохан 14:2-3) гэж амласан. Эзэн тэнгэр лүү буцсан, иймээс Тэр гарцаагүй бидэнд зориулсан орон байрыг тэнгэрт бэлдэж байгаа гэж олон хүн итгэдэг. Энэ ойлголт нь Эзэний үгтэй нийцдэг үү? Энэ амлалтан дотор ямар нууц агуулагддаг вэ?
Танд таалагдаж магадгүй: “Хүсэл тэмүүлэл” Тэнгэрийн хаанчлалын ирэлт
2018-09-17
Тэнгэрийн хаанчлал тэнгэрт байдаг уу эсвэл газарт байдаг уу?
Эзэнд итгэдэг олон хүн, тэнгэрийн хаанчлал тэнгэрт байдаг гэж итгэдэг. Үнэхээр тийм байдаг уу? Эзэний залбиралд “Тэнгэр дэх бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурстугай. Таны хаанчлал ирж, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газарт бас биелэх болтугай” (Матай 6:9-10) гэж байдаг. Илчлэлийн номонд, “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон…” (Илчлэл 11:15). “Ариун хот, шинэ Иерусалим нь… тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг… Бурханы асар хүмүүстэй хамт байж…” (Илчлэл 21:2-3) гэсэн. Тэгвэл тэнгэрийн хаанчлал тэнгэрт байдаг уу эсвэл газар дээр байдаг уу?
Танд таалагдаж магадгүй: “Хүсэл тэмүүлэл” Тэнгэрийн хаанчлалын ирэлт
Subscribe to:
Posts (Atom)