2018-08-20

Христийн сүмийн кино | “Бэрхшээл дундах жаргал” | Бурхан бол миний хүч



        Хань Лу бол Хятадын эх газар дахь Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч юм. Тэр Бурханд 10 гаруй жил итгэж ирсэн бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг туулж мэдэрсэн юм. Тэр зарим үнэнийг ойлгодог бөгөөд зөвхөн эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханаар дамжуулан хүн нүглээсээ чөлөөлөгдөж, утга учиртай амьдрах боломжтой болно гэдгийг мэддэгойлгодог. Тэр Төгс Хүчит Бурханыг дагахын тулд бүхнийг орхисон бөгөөд, газар сайгүй явж эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажлыг гэрчилжээ. Гэвч шашингүйн үзэлт улс төрийн нам болох ХКН-ын засагладаг Хятадад шашин шүтэх эрх чөлөө гэж байдаггүй ажээ. ХКН-ын засгийн газар гэр чуулгануудыг бүр мөсөн хориглох нууц баримт бичгүүд гаргаж, Христэд итгэгчдийг улайран баривчилж, хяхан хавчжээ. Хань Лу болон бусад итгэгчдийг ХКН-ын цагдаа нар ажиглаж, мөрдөн, улмаар баривчилсан байна. ХКН-ын цагдаа нар чуулганы сан хөмрөгийг нь цөлмөх, чуулганы илүү олон удирдагчдыг барих зорилгоор Хань Луг хэрцгийгээр эрүүдэн шүүсэн бөгөөд цуу яриа, төөрөгдлөөр түүний тархийг угаах, гэр бүлийнхнийг нь ашиглан түүнийг буулгаж авах болон бусад жигшүүртэй арга ашиглан Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулахыг оролджээ... Өвдөж, сул дорой байхдаа Хань Лу Бурханд найдаж, Бурханд залбирч, Бурханы үгийн заавраар Сатаны бүх мэхийг ялган таньсан юм. Тэр эрүү шүүлт дор олон байцаалтыг давж, ХКН-ын төрөл бүрийн цуу яриа, төөрөгдлийг хүчирхгээр няцаасан байна. ХКН-ын хяхалт хавчлагын гашуун орчинд гайхамшигтай, цуурайтсан гэрчлэл хийгджээ.


        Санал болгож буй видео: Христийн сүмийн кино | Коммунизмын худал үгс: ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэн байдлыг илчилсэн

2018-08-18

Христийн чуулганы магтан дуу | Бурханыг бие махбодтой болоход л Түүний итгэмжит хүн болно


Бурханыг бие махбодтой болоход л Түүний итгэмжит хүн болно

Бурхан зөвхөн Өөрийгөө даруу болгож,
Хүмүүсийн дунд Тэр махбодтой оршиход.
Тэд Түүний итгэмжит хүн,
Тэд Түүний дотно анд болцгоодог.
Махбодтой Бурхан ярьж, ажиллаж,
Хүмүүсийн ертөнцөд амьдран тэдний баяр,
гуниг шаналалыг хуваалцан, хамгаалж удирдана.
Түүний адислал, авралын төлөө тэднийг ариусгадаг.  
Бурхан бол Сүнс, Түүнийг өргөмжлөгдөж, 
ойлгоход хэцүү байх үед Хүн хэрхэн,  
Бурханы итгэмжит хүн болох вэ?   
Бурхан бол Сүнс Түүнийг хүний адил махбодтой болоход, 
Хүмүүс Түүний хүслийг ойлгож, 
Түүгээр авахуулж чадна.

2018-08-15

“Гэртээ ир дээ, миний хүү” | Бурхан онлайн тоглоомд донтсон хүүхдийг аварсан | Монгол хэлээр


    “Гэртээ ир дээ, миний хүү” | Бурхан онлайн тоглоомд донтсон хүүхдийг аварсан | Монгол хэлээр

    Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. Бурханы үгээс тэд хүн төрөлхтний ялзрал, ёс суртахууны доройтлын эх үүсвэр юу болохыг ойлгож авчээ. Тэд хүмүүсийн харанхуй, нүгэлт байдлын үнэнийг олж харж, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг Сатаны ялзруулалт, зовлонгоос чөлөөлж, аварч чадахыг ойлгосон юм. Шингуан зөвхөн Бурханд итгэж, үнэнийг ойлгох хэрэгтэй байсан ба тэгвэл тэр интернетэд донтолтоосоо салж чадах байв. Үүний ачаар, эцэг эх нь Шингуанд сайн мэдээг түгээж, Бурханы үгийг уншихад нь түүнийг хөтөлсөн билээ. Тэд Бурханд залбирч, хүүг нь интернетийн донтолтоос салгаж, аврахыг гуйжээ... Нэлээд тэмцсэний эцэст, Шингуан Бурханд залбирч, Бурханд найдах болсон байна. Бурханы үгийн удирдамж дор тэр интернетийн донтолтоос аажмаар салж, Сатаны ялзруулалт, зовлонгоос өөрийгөө чөлөөлсөн юм. Интернет тоглоом, интернет кафед төөрсөн байсан энэ хүү эцэст нь гэртээ буцан иржээ!



2018-08-14

Христийн сүмийн кино | “Хүсэл тэмүүлэл” | Тэнгэрийн хаанчлалын ирэлт | монгол хэлээр


      Хоёр мянган жилийн өмнө, Эзэн Есүс, “Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх юм” (Иохан 14:2-3) гэж дагалдагчиддаа амласан. Үүнээс болж, үе үеийн итгэгчид, Эзэний амлалт биелээсэй гэж асар их найдан, залбирч, Эзэнийг ирэх үед Эзэнтэй уулзаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөөсөй гэж найдан, залбирсаар ирсэн. Энэ нь бас энэ киноны гол дүр Чэн Шиангуанг-ыг өгүүлдэг. Тэр бол Эзэний ирэлтийг угтан авахын тулд сайн мэдээг түгээж, Эзэнд гэрчлэл хийдэг урам зоригтой эрэн хайгч. Сургууль дахь байр сууринаасаа халагдаж, гэр бүлийн гишүүддээ ойлгогдож чадаагүйг үл хайхран тэр зүрх сэтгэл дэх итгэл найдвараа хэзээ ч хаяагүй. Нэг өдөр цугларалтын үеэр Чэн Шиангуанг Хятадын Коммунист засгийн газарт баривчлагдаж, шоронд хоригдсон. Бурханы гайхалтай дүрэм журам, зохицуулалтан дор тэр, Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч Жао Жимингтэй учирсан юм. Жао Жиминг түүнд эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт болон ажлын талаар гэрчлэл хийж, Эзэний эргэн ирэлтийн төлөө найдаж, залбирч байсан олон жилийн үзэл, төсөөллийг шийдвэрлэжээ. Шоронгоос гарсны дараа Чэн Шиангуанг, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг шалган шинжлэхэд ах эгч нараа удирдлаа. Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх гэдэг нь юу болох, хаанчлал үнэхээр газар дээр эсвэл тэнгэрт байгаа эсэх, хүмүүс Эзэний ирэлтийг хэрхэн угтан авах ёстой гэх мэт зүйлийг эцэстээ хүн бүхэн ойлгож авсан билээ…