2018-08-01

Бурханы гайхамшигт аврал | “Гэртээ ир дээ, миний хүү” | Трейлер (Монгол хэлээр)

Гэртээ ир дээ, миний хүү

        Бурханы гайхамшигт аврал | Гэртээ ир дээ, миний хүү | Трейлер (Монгол хэлээр)



    Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. Бурханы үгээс тэд хүн төрөлхтний ялзрал, ёс суртахууны доройтлын эх үүсвэр юу болохыг ойлгож авчээ. Тэд хүмүүсийн харанхуй, нүгэлт байдлын үнэнийг олж харж, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг Сатаны ялзруулалт, зовлонгоос чөлөөлж, аварч чадахыг ойлгосон юм. Шингуан зөвхөн Бурханд итгэж, үнэнийг ойлгох хэрэгтэй байсан ба тэгвэл тэр интернетэд донтолтоосоо салж чадах байв. Үүний ачаар, эцэг эх нь Шингуанд сайн мэдээг түгээж, Бурханы үгийг уншихад нь түүнийг хөтөлсөн билээ. Тэд Бурханд залбирч, хүүг нь интернетийн донтолтоос салгаж, аврахыг гуйжээ... Нэлээд тэмцсэний эцэст, Шингуан Бурханд залбирч, Бурханд найдах болсон байна. Бурханы үгийн удирдамж дор тэр интернетийн донтолтоос аажмаар салж, Сатаны ялзруулалт, зовлонгоос өөрийгөө чөлөөлсөн юм. Интернет тоглоом, интернет кафед төөрсөн байсан энэ хүү эцэст нь гэртээ буцан иржээ!

2018-07-30

Магтан дуу | Бурхан асар өршөөнгүй агаад гүнээ хилэнтэй | Бурханы зөвт байдлыг магтая


Магтан дуу | Бурхан асар өршөөнгүй агаад гүнээ хилэнтэй 

Бурханы өршөөл болон тэвчээр нь бодит, үнэн билээ
Гэвч Түүнийг уур хилэнгээ гаргах үед ариун,
зөвт байдал нь ямар ч зөрчлийг тэвчдэггүй
Бурханы энэ талыг хүнд харуулдаг
Хүн Бурханыг бүрэн дагаж, 
тушаалуудад нь дуулгавартай байж,
Бурханы шаардлагын дагуу үйлдвэл
Бурхан Өөрийн өршөөлөө хүнд арвин цутгадаг
Хүн ялзрал, үзэн ядалт, өш хонзонгоор дүүрвэл
Бурхан уур хилэнгээ харуулах болно
Түүний уур хилэн хэр их дүрэлзэх вэ?
Xүний хорон муу үйл, эсэргүүцлийг үгүй болтол,
Tүүний нүдэнд ахин үзэгдэхгүй болтол үргэлжлэх болно
Зөвхөн тэр цагт л Бурханы уур хилэн үгүй болно

2018-07-29

Магтан дуу | Бурхан хүн төрөлхтөнд үргэлж санаа тавьдаг | Бурханы хайранд амьдаръя

Магтан дуу | Бурхан хүн төрөлхтөнд үргэлж санаа тавьдаг | Бурханы хайранд амьдаръя

Бурхан хүн төрөлхтөнд үргэлж санаа тавьдаг 

Бурхан өдөр бүр бүтээлүүдээ ажигладаг,
Хүний амьдралыг амтлахын тулд даруухнаар нуугдан, 
Хүний үйл хэрэг бүрийг ажиглаж байдаг.
Хэн өөрийгөө бүрэн дүүрэн Бурханд өргөсөн бэ?
Хэн Бурханыг чин сэтгэлээсээ бодож үзэж,
Хэн Бурханд амласнаа биелүүлж,
Бурханы өмнөх үүргээ мөрдсөн юм бэ?
Хэн Бурханыг сэтгэлдээ тээж байна вэ?
Хэн Бурханыг өөрийн амь шиг нандигнаж байна вэ?
Бурханы бурханлиг чанарыг харсан эсвэл
Бурхантай холбоотой байхыг хүсдэг хэн байна вэ?
Хүмүүс усанд живэх үед Бурхан амийг нь авардаг.
Амьдралтайгаа нүүр тулж чадахгүй үед 
Бурхан тэднийг өргөж, 
амьдрах Ахин нэг боломж олгодог.
Тэгээд тэд Бурханыг сууриа болгоно.
Хэрэв тэд дуулгаваргүй байвал
Бурхан энэ боломжийг ашиглан
Өөрийгөө тэдэнд мэдэгддэг.

2018-07-28

магтуу дуу | Бурхан тэнгэрт, мѳн дэлхийд оршдог

Бурхан тэнгэрт, мѳн дэлхийд оршдог

магтуу дууБурхан тэнгэрт, мѳн дэлхийд оршдог (Үнэгүй татаж авах)


Бурхан тэнгэрт, мѳн дэлхийд оршдог

Газартаа Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлд бодитой.
Тэнгэртээ Бурхан бүх бүтээлийн Захирагч нь билээ.
Уулс, усны дээгүүр Бурхан алгуур аялахдаа,
Хүн төрлөхтний дунд Тэр зугаалдаг.
Бурхан тэнгэрт бас дэлхийд оршдог.
Бүх зүйлс юмсын дунд байдаг,
Бүх хүн төрлөхтний ч дунд Бурхан оршино.
Бурханд хүмүүс хүрч болно,
Бурханыг хүмүүс харж болно.