2019-04-24

Magtan duu “Эцсийн өдрүүдэд Бурхан бүхнийг үгээр дамжуулан биелүүлдэг”


Magtan duu “Эцсийн өдрүүдэд Бурхан бүхнийг үгээр дамжуулан биелүүлдэг” 

Эцсийн өдрүүдэд Бурхан махбод болдог.
Энэ бүхнийг үгээр дамжуулан биелүүлдэг.
Тэр бүхнийг үгээр дамжуулан ил болгодог.
Түүний үгнээс л Тэр хэн болохыг, 
Тэр Бурхан Өөрөө гэдгийг харж болно.
Бие махбодтой болсон Бурхан газар дээр 
Өөр ямар ч ажлын төлөө биш, 
зөвхөн үгээ хэлэхээр ирсэн.
Иймд баримт нотолгоо хэрэггүй, 
учир нь үг, Бурханы үг хангалттай.

Бурхан эцсийн өдрүүдэд газар дээр ирж,
үгийн үйлчлэлээр дамжуулан хүнд Өөрийгөө мэдүүлдэг.
Түүний үгнээс тэд хэн болохыг нь хардаг.
Түүний мэргэн ухаан, гайхамшигт үйлийг хардаг.
Хаанчлалын эрин үед, үндсэндээ
Үгээрээ Бурхан бүх хүнийг байлдан дагуулдаг.
Ирээдүйд, Түүний үг бүх давхарга, бүлэг,  
үндэстэн, урсгал дээр бууж ирнэ.
Тэр тэднийг үгээр байлдан дагуулна, 
бүх хүн Түүний үгийн эрх мэдэл, сүр хүчийг харна.
Ийм учраас өнөөдөр чиний өмнө 
зөвхөн Бурханы үг, Бурханы үг байна. 

Бурханы алдрын өдөр,
Бурханы үг эрх мэдэл, сүр хүчээ харуулахад
Бурханы эрт үеэс 
эдүгээг хүртэл хэлсэн бүх үг хэрэгжиж,
бүгд нэг нэгээрээ биеллээ олно.
бүгд нэг нэгээрээ биеллээ олно.
Бурханы алдар ийнхүү газар дээр ирж, 
Түүний үг газар дээр захирна.
Бурханы амнаас гарах үгээр 
Бүх муу хүмүүс гэсгээгдэж, бүх зөвт хүмүүс ерөөгддөг.
Бүгд Бурханы амнаас гарах үгээр хэрэгжиж, гүйцэлддэг.
Бурхан гайхамшиг үйлдэлгүйгээр 
бүхнийг үгээрээ биелүүлж,
бодит байдлыг үгээрээ бий болгоно. 

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment