2017-07-20

Төгс Хүчит Бурханы Чуулган | Хятад дахь шашины хавчилт шахалтын тойм | Трейлер



1949 онд эрх мэдэлд хүрснээсээ хойш Хятадын Коммунист Нам, шашны итгэл бишрэлийг тасралтгүй хавчин шахсаар ирсэн. Энэ нь Христэд итгэгчдийг улайран баривчлан хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй шашин нэвтрүүлэгчдийг хөөн гаргаж, хүчирхийлж, Библийн тоо томшгүй олон хувийг хураан авч, шатааж, чуулганы барилгуудыг битүүмжлэн нурааж, бүх гэр чуулгануудыг устгахаар хий дэмий оролдсон юм. Сүүлийн жилүүдэд ХКН-ын засгийн газрын, Христийн шашны “Хятаджуулалт”-д чиглэсэн бодлогын өргөн хүрээний танилцуулгыг мөн харсан. Мянга мянган сүмийн загалмайг буулгаж, сүмийн олон барилгуудыг эвдэн нурааж, гэр чуулган дахь асар олон тооны Христэд итгэгчид баривчлагдан, хяхан хавчигдсан юм. Хятад дахь Христийн чуулганууд цус урсгасан, харгис хавчилт шахалтыг туулж байна... 

Энэхүү баримтат кино нь ХКН-ын засгийн газрын эрхэнд Хятадын Христэд итгэгчдийн туулсан хавчилт, шахалтын бодит туршлагуудыг үнэн зөвөөр, бодитойгоор бүтээсэн. Уг кинонд хавчин шахагдаж буй Христэд итгэгчид нь үнэнийг эрж хайсан, Бурханы дуу хоолойг сонссон, тэгснээрээ Төгс Хүчит Бурхан руу эргэн ирсэн өөр өөр шашны бүлэг болон урсгалуудын хүмүүс юм. Тэд амьдралын зөв замаар алхсан ч ХКН-ын засгийн газарт аймшигтайгаар баривчлагдсан билээ. Тэдний зарим нь шоронд хоригдож, зарим нь ямар нэгэн байдлаар тамлуулж, зарим нь эхнэр нөхөр, үр хүүхдүүдээсээ салан оргодлын амьдралаар амьдарч, зарим нь зэрлэг харьцаанаас нь болж бүр зэрэмдэглүүлж эсвэл алуулсан юм. Энэхүү нарийн төгс авсан баримтат кино нь тухайн үед яг юу тохиолдсоныг дахин бүтээхээр оролдсон бөгөөд Хятадын Христэд итгэгчдийн хүний эрх болон шашны итгэлийн байж болшгүй түрэмгийллийн гүн гүнзгий тусгалыг харуулсан. Энэ нь Хятадын Христэд итгэгчид болон Христэд итгэгчдийн гэр бүлийн жинхэнэ амьдралыг ойлгох цонх, мөн түүнчлэн сүүлийн үед ховорхон харагдсан – өөрсдийн итгэлийнхээ улмаас хавчин шахагдсан Хятадын Христэд итгэгчдийн туршлага болон сэтгэл хөдлөлийн тусгал юм. 


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

No comments:

Post a Comment